Зориулалтаа зөв сонгох
Ургамлын гаралтай хүнсний тосыг хэрэглэх зориулалтаас нь хамааруулан:Худалдааны сүлжээ ба нийтийн хоолонд зориулсан
Хүүхдийн тэжээл ба сувилалд зориулсан
Бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд түүхий эд болгох
Техникийн хэрэгцээнд зориулсан гэж тус тус ангилна.
Савлалт – 25 хүртэл литрийн багтаамж бүхий зориулалтын шилэн, хуванцар материал (PET/PETE)-аар хийсэн лонх, саванд хадгална.
Хадгалалт Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалсан 16-180С-аас ихгүй температуртай, 30-60%-ийн агаарын харьцангуй чийглэгтэй харанхуй, сэрүүн газар битүү бөглөж хадгална.
ХЭРЭГЛЭЭ Тосыг өндөр температурт олон дахин халаахад дараах хорт нэгдлүүд үүснэ:
ПОЛИМЕРҮҮД – хүний бие амархан задалж чаддаггүй, элэг болон ходоодонд ачаалал үүсгэдэг.
АЛЬДЕГИД, КЕТОН – ДНХ гэмтээж, эс мутацид ороход хүргэдэг.
АКРОЛЕИН – амьсгалын эрхтэн цочроодог, хортой уур ялгаруулдаг.
ТРАНС ТОС –зүрх-судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.
Мөн тосыг олон халааснаар тосонд исэлдэлт явагдаж гашуун амт, хурц үнэр гарч исэлдсэн өөх тос нь биеийн эсүүдэд чөлөөт радикал үүсгэж, эсийг гэмтээнэ.
Олон дахин халаасан тосоор хийсэн хоол тогтмол хэрэглэвэл цусны даралт ихсэх, судасны хатуурал үүсэх эрсдэл нэмэгддэг.
Иймд хоол хүнсэндээ эрүүл ахуйн шаардлага хангасан тос хэрэглэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Ургамлын гаралтай хүнсний тос.Техникийн ерөнхий шаарлага MNS 6646:2016







