Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох, эрүүл чийрэг, сэргэлэн цовоо өсөж хүмүүжихэд ихээхэн чухал үүрэгтэй байдаг.
Хүүхдийн тоглоом сонгохдоо юуг анхаарах вэ?
Хорт бодис агуулаагүй /шаардлага хангасан тухай лабораторийн шинжилгээ, дүгнэлт/
Элдэв гаж үнэргүй
Хурц үзүүр, ирмэггүй
Будгийн тогтворжилттой. Хөлс, шүлс ус чийгэнд тэсвэртэй.
Чихмэл тоглоом хурц, шовх үзүүр, ирмэгтэй хадаас, шилний хэлтэрхий болон хүүхдийн биед гэмтэл учруулах бусад зүйлгүй байх.
Угсармал тоглоомын бэхэлгээний хэсэг хурц үзүүр өнцөгтэй байвал тэр нь битүүмжлэгдсэн байх.
Сунах үйлчилгээтэй тоглоомын татах чангаах эдлэл нь хамгаалалттай байх ба хоёр бэхэлгээний хоорондын зай нь ажиллаагүй байхад 3 мм байх.
Хийлдэг тоглоом нь битүү клапан бөглөөтэй байх.
Хүүхдийн хараанд гэмтэл учируулахуйц сумтай бууны төрлийн ба харвах тоглоом үйлдвэрлэх, худалдах, импортлохыг хориглодог.
Шошго нь шаардлагатай мэдээллийг бүрэн агуулсан байх. Тоглоомын нэр төрөл, ашигласан түүхий эд, үйлдвэрлэсэн байгууллагын нэр хаяг, хэдэн насны хүүхдэд зориулсан, угаах ариутгах зааврыг бичсэн байх гэх зэрэг.
Зөвлөмж:
Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах
Хямд тоглоом мхэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхийх
Тоглоомыг үнэртэж үз! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буй тоглоомыг бүү худалдаж ав
Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгах






