MGLmedee.mn
-9 °c
Columbus
-4 ° Лха
-2 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Говьд ургасан усан үзэм

- Д.Сарнай
2025-08-18
| Нийгэм
Говьд ургасан усан үзэм

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хүлэмжинд энэ зун гурван багц усан үзэм жимслэв. Монголд, тэр дундаа говийн бүсэд усан үзэм ургана гэдэг ховор үзэгдэл. Харин энэ ургац бол дөрвөн залуу агрономичийн Японд эхэлсэн мөрөөдөл говийн хөрсөнд биелэж буй нэгээхэн үр дүн юм.
Говийн уур амьсгалын хувьд хангайгаас түрүүлж дулаарч, хожуу хүйтэрдэг тул жимс тариалахад таатай нөхцөл бүрддэг. Хөрс нь шаварлаг учир ургалт удаан боловч амт чанар илүү боловсордог. Мөн гүний усаар тогтмол услах боломжтой нь том давуу тал юм. Усан үзэм тариалалт гэдэг яаруу ажил биш. Эхний гурван жилд модыг жимслүүлэхгүй, зөвхөн модны ургалт, хүчийг нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр хожмын ургац арвин, чанар сайтай болдог байна. Хэрвээ эрт жимслүүлвэл модонд очих шим тэжээл жимсэнд очиж мод жижгэрэх аюултай байдаг
Тэд 2023 оны хавар анхны суулгацаа тарьж, одоогоор ногоон, ягаан, мөн виноны сортын нийт 23 мод ургуулж байна. Зөв арчилан, тариалж чадвал нэг модноос 150 килограмм хүртэлх ургац авах боломжтой. Энэ жил амталгааны зорилгоор 3 багц жимс жимслүүлэн, болц нь гүйцээд байгаа аж. Даланзадгад дахь “Хүлэмжийн агропарк”-т байрлах тариалангийн талбайд зөвхөн усан үзэм төдийгүй Япон сортын гүзээлзгэнэ, мандарин, тарвас, амтат гуа, интоор,алим, өргөст хэмх, улаан лооль зэрэг олон төрлийн жимс, ногоо тарьж байна.

Органик, химийн бодисгүй жимс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх нь залуусын ойрын зорилго. Харин 3-4 жилийн дараа үсан үзмээ өргөн хэмжээнд улс даяар түгээхээр төлөвлөж байна.

Говийн халуун нар, салхи, хуурай хөрсөнд ургасан жижигхэн ногоон жимс энэ бол зүгээр нэг ургац биш. Энэ бол байгальд дасан зохицох хүний тэвчээр, туршилт, ухааны үр дүн. Өмнөговийн хөрсөнд үндсээ гүн суулгасан эдгээр усан үзмийн мод ирээдүйд говийн ховор амтыг илэрхийлэх шинэ нүүр царай болж магадгүй. Хэзээ нэг өдөр Монголын дарсны шилэн дээр “Өмнөговьд ургав” гэсэн бичиг тодрохыг үгүйсгэх аргагүй.

СЭТГҮҮЛЧ: О.УДВАЛ

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.