Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Аврагч, гал сөнөөгч”-өөр иргэдийг сонгон шалгаруулж, суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Тавигдах шаардлага:
• Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
• Биеийн өндөр /эрэгтэй 170см дээш/
• Нас 18-25
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
• “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/
• Шивээсгүй байх,
Бүрдүүлэх материал:
• Өргөдөл
• Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
• Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
• Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
• Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
• 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
• Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
Холбогдох мэдээллийг 99021183 утсаар холбогдож лавлана уу.






