MGLmedee.mn
-14 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлтээ хийлээ

- Д.Сарнай
2025-09-08
| Онцлох мэдээ, Эрүүл мэнд
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлтээ хийлээ

Хөвсгөл, Булган,Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас барж, жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ. Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн 71.3 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм.

Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 06-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу 2025.09.07-ны өдөр Эрдэнэт хотод дэд төвийн үйл ажиллагааг нээлээ.

Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулагдсанаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 16 хүртэл хувиар буурах аж. Мөн хувь хүн, гэр бүлд ирэх санхүүгийн дарамт буурах, цаг хугацаа хэмнэх давуу тал бий болж байна.

Тус дэд төв эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийхэд бэлэн болжээ. Одоогоор хоёр MRI болон томографийн аппарат суурилуулжээ. Цаашид үе шаттайгаар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн байна.

Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой бөгөөд Хавдар судлалын үндэсний төвөөс 10 эмч ирж, ажиллана. Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 ортой, өдрөөр 30 хүнд химийн эмчилгээ хийхээс гадна амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.