MGLmedee.mn
-14 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

ХООЛ ХҮНСЭНД АГУУЛАГДАХ ЭСЛЭГИЙН АШИГ ТУС

- Д.Сарнай
2025-09-08
| Эрүүл мэнд
ХООЛ ХҮНСЭНД АГУУЛАГДАХ ЭСЛЭГИЙН АШИГ ТУС

🔹 Хүнсний эслэг (пектин, β-глюкан, целлюлоз, лигнин г.м) нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа зэрэгт агуулагддаг бөгөөд хүний хоол боловсруулах замын ферментүүдэд задардаггүй нүүрс ус юм.

Эслэгийг усанд уусдаг болон усанд үл уусдаг гэж ангилдаг ба аль аль нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Тухайлбал,

🔹 Уусдаг эслэг (усанд хөөж цэлцэгнүүр хэлбэрийн бүтэц үүсгэдэг)

•Гэдэсний ашигтай бичил биетний өсөлтийг дэмжиж, пребиотик үйлчилгээ үзүүлдэг.

•Ашигтай бичил биетнийг дэмжих замаар дархлаа сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодисууд үүсэхэд оролцдог.

•Цусан дахь муу холестерин (LDL)-ийг бууруулж, сайн холестерин (HDL)-ийг хэвийн түвшинд барьж, зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдлийг бууруулдаг.

•Глюкозын шимэгдэлтийг удаашруулж, цусан дахь сахарын огцом өсөлтөөс сэргийлснээр чихрийн шижин (II-р хэлбэр) үүсэх эрсдлийг багасгадаг.

•Чихрийн шижинтэй хүмүүст цусан дахь сахарын түвшинг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлдэг

🔹Үл уусдаг эслэг

•Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөнийг хэлбэржүүлж өгдөг.

•Өтгөн хаталт, цаашлаад бүдүүн гэдэсний аливаа өвчлөлөөс сэргийлэхэд тусалдаг.

Хүний биед эслэг дутагдсанаар олон төрлийн архаг өвчин үүсэх эрсдэлтэй.

🌱 ДЭМБ-аас насанд хүрсэн хүн өдөрт 25-30 грамм эслэг хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Гэвч Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн хэд хэдэн судалгааны тайланд “хүн амын эслэгийн хэрэглээ хангалтгүй хэмжээнд” байгааг дурдсан байна.

🌱 Эслэгийн хэрэглээгээ нэмэгдүүлэх энгийн зөвлөмж

•Өдөр бүр тогтмол шинэ ногоо, жимс жимсгэнэ идэх (алим, лууван, байцаа, манжин г.м).

•Бүхэл үрийн талх хэрэглэх.

•Өглөөний цайндаа овьёос, арвай зэрэг бүхэл үрийн бүтээгдэхүүн ашиглах.

🌱

Эх сурвалж:

Harvard T.H. Chan School of Public Health. Fiber. https://www.hsph.harvard.edu/

World Health Organization (WHO). Healthy diet. https://www.who.int/

Bromage S, ба бусад. Diet and Nutrition Status of Mongolian Adults. Nutrients. https://pmc.ncbi.nlm.nih.gov/

Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний судалгааны тайлангууд

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.