MGLmedee.mn
-15 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

О.Купер – Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин

- Д.Сарнай
2025-09-15
| Соёл урлаг
О.Купер – Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал кинонд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолоос “Богино хэмжээний/антологи цуврал/киноны туслах дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртлээ.

Телевизийн академийн мэдээлснээр, өдгөө 15 настай тэрбээр “Эмми”-гийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болжээ. О.Купер хэдхэн жилийн өмнөөс драмын ангид суралцаж эхэлсэн байна.

“Та бусдын үгийг сонсож, анхаарлаа төвлөрүүлж, өөрийн тухтай бүсээсээ гарч чадвал амьдралд юунд ч хүрч чадна гэдгийг өнөө оройны явдал нотлон харууллаа гэж би хувьдаа бодож байна. Би гурван жилийн өмнө хэн ч биш байсан. Харин одоо энд ингээд зогсож байна” хэмээн залуу жүжигчин шагналаа гардаж авахдаа хэлжээ.

“Netflix” стриминг үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болсон Британийн “Adolescence” богино хэмжээний цуврал кино нь зураг авалтын хувьд тасралтгүй явагдсан гэдгээрээ онцлог бөгөөд хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж буй 13 настай хүүгийн талаар өгүүлдэг. Тус цуврал нь мөн “Богино хэмжээний/антологи цуврал/киноны шилдэг зохиол” төрөлд “Эмми”-гийн шагнал хүртээд байна.

Телевизийн салбарын шилдэг шоу, уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Эмми” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Peacock” театрт үргэлжилж байна. 

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.