Өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтнуудын дундах спортын наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Нээлтийн ажиллагаанд:
Говийн бүсийн төв–Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар
Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа С.Залуухүү
Аймгуудын Онцгой байдлын газрын ахмадын зөвлөлийн дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.
Наадмыг Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа С.Залуухүү нээж үг хэлэн, ахмад үеийнхэндээ болон баг тамирчиддаа өндөр амжилт хүслээ.
Спортын наадам нь 2 өдөр үргэлжлэх бөгөөд дараах байгууллагуудын ахмадын зөвлөлийн 100 гаруй тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна:
• Онцгой байдлын байгууллагын ахмадын холбоо
• Өмнөговь аймгийн ОБГ-ын ахмадын зөвлөл
• Дундговь аймгийн ОБГ-ын ахмадын зөвлөл
• Дорноговь аймгийн ОБГ-ын ахмадын зөвлөл
• Өвөрхангай аймгийн ОБГ-ын ахмадын зөвлөл
• Говьсүмбэр аймгийн ОБГ-ын ахмадын зөвлөл
• Төв аймгийн ОБГ-ын ахмадын зөвлөл
Энэ удаагийн спортын наадам нь ахмад үеийн алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, спортын идэвхийг нэмэгдүүлэх, нөхөрлөлийг бататгах, залуу хойч үедээ үлгэр дуурайл үзүүлэх зорилготой билээ.
Өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагын ахмад үеийнхэндээ спортын өндөр амжилт, инээд баясал, нөхөрлөлийн дүүрэн мөчүүдийг хүсэн ерөөе!










ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






