MGLmedee.mn
-8 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

СТАНДАРТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

- Д.Сарнай
2025-09-29
| Нийгэм
СТАНДАРТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

🔹Орчин үеийн нийгэмд хүн бүрийн өдөр тутмын амьдрал стандарттай салшгүй холбоотой. Стандарт бол зөвхөн хууль, дүрэм журам бус, харин хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амьдралын чанарын баталгаа юм. Тиймээс “стандарт яагаад чухал вэ?” гэсэн асуултад хариулахад бидний хэрэглэж буй бүтээгдэхүүн, авч буй үйлчилгээ, цаашлаад улс орны хөгжил дэвшилтэй шууд хамааралтайг ойлгох хэрэгтэй.

🇲🇳 Монгол Улсад өнөөгийн байдлаар 6730 стандарт хүчин төгөлдөр байгаа ч тэдгээр стандартыг дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Тиймээс Монгол Улсын хөгжлийн баримт бичигтдурдсан стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн болоод хүн амын аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн” тухай хуулийн төслийг боловсруулсан юм.

🔹Нэгдүгээрт: Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална

Стандартын хамгийн гол үүрэг бол иргэдийн амь нас, эрүүл мэндийг баталгаажуулах явдал. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүн стандартын дагуу үйлдвэрлэгдээгүй бол хортой нян, химийн бодис агуулах эрсдэлтэй. Барилга, зам харилцаа стандарт мөрдөөгүй бол нурах, эвдрэх, улмаар хүний амь насанд аюул учруулна. Тэгвэл стандартын дагуу үйлдвэрлэсэн бараа, барьсан байгууламж нь хэрэглэгчдэд итгэл төрүүлж, аюулгүй байдлыг хангадаг.

🔹Хоёрдугаарт: Иргэдийн амьдралын чанарыг сайжруулна.

Энгийн иргэдийн хувьд стандарт мөрдөх нь чанартай, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх боломж олгож, амьдралын чанарыг дээшлүүлдэг. Хөдөө орон нутагт ч ялгаагүй стандартын дагуу боловсруулсан мах, сүү, ногоо хот руу нийлүүлэгдэж, зах зээлд үнэ цэнэ нь өсөхийн зэрэгцээ орон нутгийн иргэд өөрсдөө эрүүл хүнс хэрэглэж чадна.

🔹Гуравдугаарт: Эдийн засгийн үр өгөөжтэй

Стандарт бол зөвхөн хэрэглэгч төдийгүй үйлдвэрлэгчдэд ч ашигтай. Бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж байвал зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, дотоод, гадаадын зах зээлд борлуулах боломж өргөждөг. Малчид, тариаланчид ч гэсэн бүтээгдэхүүнээ стандартын дагуу боловсруулбал үнэ цэнэ өсөж, тогтвортой орлого олно. Энэ нь улс орны эдийн засагт ч томоохон дэмжлэг болдог.

🔹Дөрөвдүгээрт: Олон улсын жишигт нийцүүлнэ

Өнөөгийн дэлхий ертөнц харилцан уялдаатай хөгжиж байгаа нөхцөлд Монгол Улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ олон улсад өрсөлдөхөд стандарт зайлшгүй шаардлагатай. ISO зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр монгол бүтээгдэхүүн гадаадын зах зээлд итгэлтэйгээр гарах боломжтой болдог.

✅Ингээд авч үзвэл, стандарт бол хөгжлийн замд чиглүүлж байдаг үл үзэгдэх хүч юм. Тэр нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг дэмжиж, олон улсад өрсөлдөх

чадварыг нэмэгдүүлэн, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлдэг. Cтандарт бол хүн бүрийн өдөр тутмын амьдралын баталгаа бөгөөд улс орны хөгжил дэвшлийн үндэс суурь юм.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.