Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ” нөлөөллийн аяны хүрээнд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 2025 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах “команд штабын”-ын сургуулийг зохион байгуулж байна.
Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, малын гоц халдварт өвчний үед хариу арга хэмжээ авах талаар танхимын сургалтыг зохион байгууллаа.









Гамшгаас хамгаалах “Команд штабын” сургуулилт нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, удирдлагын шийдвэрийг оновчтой гаргах, сумын Онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн дадлага, сургууль юм.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






