Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2025 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Говийн бүсийн Онцгой байдлын байгууллагын эд хариуцагч няравуудын сургалт”-ыг цахим хэлбэрээр 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтын гол зорилго нь:
Санхүүгийн үйл ажиллагаанд анхан шатны баримтын бүрдүүлэлтийг сайжруулах, эрсдэлийн талаар нэг ойлголттой болох
Санхүү, татварын тайлан гаргахад шаардагдах дэд тайлангуудыг судалж, практик дээр хэрэглэх
Байгууллагын эд хөрөнгийн бүртгэлийг зөв хөтлөх, тооцооллыг бүрэн хянах арга барилд суралцах
Санхүү бүртгэлийн программын ашиглалт болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх
Цахим сургалт нь бодит жишээ, дадлага дээр тулгуурлан явагдсан бөгөөд оролцогч нярав, эд хариуцагч нар мэдлэг, ур чадвараа бататган, ажилдаа шууд хэрэгжүүлэх мэдлэг, туршлагыг олж авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.








ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






