Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129 тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр” батлагдсан. Уг хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “МӨРӨӨДЛИЙН ХАУС” хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Бидний хэрэгжүүлж буй “МӨРӨӨДЛИЙН ХАУС” арга хэмжээ нь 2023 оноос одоог хүртэл үргэжилэн 9 дэх алба хаагч болсон Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Лүнэрэвдорж-д байшингийн түлхүүрийг гардуулан өглөө.
“Мөрөөдлийн хаус” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Ханбогд сумын Засаг дарга оролцож, алба хаагчийн гэр бүлд 5,000,000 төгрөгийн урамшуулал гардуулан өглөө.





Байгууллагын үнэт зүйл нь алба хаагч бөгөөд бид алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТЫН ҮНДЭС
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






