НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас урилга гарган жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг таниулахын тулд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг.



Энэ жилийн хувьд “Гамшгийг биш-Тэсвэртэй байдлыг санхүүжүүлье” уриан дор аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.





Өдөрлөгөөр Онцгой байдлын байгууллагад шинээр ирсэн гал унтраах тусгай зориулалтын автомашин техник, хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмж, гамшгийн үеийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудсыг бөглүүлэн иргэд олон нийтэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажиллаа.


ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






