Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чадвар эзэмшүүлэх, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Өсвөрийн аврагч” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, аймгийн Улаан загалмайн хороо, Боловсролын газартай хамтран зохион байгууллаа











Тэмцээнд 3 сумын 8 сургууль оролцож аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг дайчлан өрсөлдлөө.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






