Батлан хамгаалахын сайдын 2023 оны А/277 дугаар тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 09-ний өдрийг “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр” болгон тэмдэглэж байхаар болсон билээ.
Уг тэмдэглэлт өдрийг угтан Говийн бүсийн төв – Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын ахлагч бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээг Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар нээж, нийт ахлагч бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүллээ.








Мөн ахлагч бүрэлдэхүүний дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хамт олны уур амьсгалыг улам өрнүүн, дотно болголоо.
Зэсвэгт хүчний 0167 дугаар ангийн тэргүүн ахлагч Э.Эрдэнэцогт “Ахлагчийн албаны түүхэн замнал” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
Ахлагчийн албанд зүтгэж буй нийт алба хаагчиддаа баярын мэнд хүргэе!
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






