Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ажиллалаа.
Ажлын хэсгийг Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр ахлуулсан ажлын хэсэг Говийн бүсийн төв – Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар-т ажиллав.








Ажлын хэсэг Улсын нөөцийн 114 дүгээр салбар үйл ажиллагаатай танилцлаа.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хүний нөөц, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэж, цаашдын зорилт, арга хэмжээг тодорхойллоо.






