Хүйтний улирал эхэлж, гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын худалдаа, үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн газар болон айл өрхүүдээр:
•
Халаалтын хэрэглээ, утаа зайлуулах системийн аюулгүй байдлыг шалгах, зөвлөмж өгөх
•
Цахилгааны эх үүсвэр, ачаалал, залгуурын аюулгүй байдлыг таниулах
•
Галын аюултай нөхцөл, эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлж анхааруулах
•
Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах зөвлөмж өгөх
•
Гал түймэр гарсан үед иргэд хэрхэн аюулгүй зөв үйлдэх талаарх мэдээлэл хүргэх
•
Анхааруулга, зөвлөмж, зааварчилгааны шинэчилсэн материалыг тараан ажиллах



Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлын дотоод хяналтыг сайжруулах, эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилтнуудад зөвлөмж өгч, зарим зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авлаа.






