Кремлийг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасных нь төлөө ОХУ технологийн аварга “Google” компаниас 20 децилион ам.доллар нэхэж байна. Энэ нь бүх дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан мөнгө бөгөөд бүтнээр нь бичвэл 20-ийн араас 33 тэг бичигдэнэ.
Дециллион буюу 10-ын 33 зэрэгт дэвшүүлсэн тоог монгол хэлэнд “эрхэт” гэж нэрлэдэг ажээ.
Москвагийн суртал ухуулгын суваг “Царград” телевизийг дөрвөн жилийн өмнө “Google” компани “YouTube”-ээс хассан. Тус телевизийг АНУ-ын технологийн олигарх Константин Малофеев эзэмшдэг. Үүнийхээ төлөө “Google” компани өөрийн зах зээлийн үнэлгээ болох хоёр их наяд ам.доллараас хол давсан торгууль төлөх болжээ. “Google” компани өдөр бүр 100 мянган рублийн торгууль төлөх ба төлөөгүй тохиолдолд 24 цаг тутамд торгууль нь хоёр дахин нэмэгдэх юм. Одоогоор “Google”-ийн өр рублиэр тооцвол 36 оронтой, ам.доллараар тооцвол 20 децилион болжээ.
Олон улсын хоригт нэгдсэн орсон “Google” компани Оросын нийт 17 телевизийн сувгийг хаасан. Үүнээс улбаалаад анхны торгууль нь улам нэмэгдсэн аж. Уг хэргийг “олон олон тэгтэй хэрэг” гэж шүүгчид нэрлэжээ.
ОХУ-аас Украинд довтолсны дараа “Google” компани Орос дахь салбараа хаасан ч гэлээ хайлтын систем болон “YouTube” платформ зэрэг хэд хэдэн үйлчилгээ нь нээлттэй хэвээр байна.






