Польшийн Шклярска-Поремба хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 25 орны 300 гаруй тамирчин 10 насны ангилалд өрсөлдсөн. Манай улсаас таван насны ангилалд 23 тамирчин өрсөлдөж стандарт төрөлд Монголын өсвөрийн даамчид дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр алтан цомын эзэн болсон байна.
Энэ удаагийн тэмцээнээс Б.Оюун-Үжин, Г.Дэлгэрмаа, Б.Тамир, Б.Алтанхүү нар алт, Б.Алтан-Эрдэнэ, З.Отгонсүрэн нар мөнгө, Д.Ангараг, Н.Түвшинбаяр нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Улмаар манай даамчид багийн дүнгээр гурав дахь жилдээ дарааллан аваргалж байна.







Баяр хүргэе ээ